НОГООН ЗОН ХХК – LUNARA цэвэр усны үйлдвэрийн танилцуулга
06 Jul 2026НОГООН ЗОН ХХК нь 2006 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцсэн өндөр чанарын савласан ундны ус үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгч компани юм.
Тус үйлдвэр нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор нуурын бүсэд байрладаг бөгөөд LUNARA брэндийн цэвэр усыг орчин үеийн бүрэн автомат үйлдвэрлэлийн шугамаар үйлдвэрлэн Монгол Улсын хэрэглэгчдэд нийлүүлж байна.
Манай компани бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг үйлдвэрлэлийн бүх шатанд нэн тэргүүнд тавьж, тогтвортой хөгжил, байгаль орчны хариуцлагыг эрхэмлэн ажилладаг.